Ламын гэгээний ногоон зодогтон, улсын харцага Н.ЗОЛБОО төрөлх баянхонгор аймгийнхаа 80 жилийн ойд түрүүллээ
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө
Баянхонгор аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жил - Хангайн бүсийн хурд, Монгол Улсын Арслан Пагамын Аюушийн мэндэлсний 100 жил  Доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 90 жилийн ойн баяр наадам 2022 оны 07 сарын 29-31-ны хооронд Баянхонгор аймагт амжилттай сайхан болж өндөрлөлөө. Улс аймгийн алдарт цолтой 128 бөхийн барилдаанд Ламын гэгээний ногоон зодогтон, Монгол Улсын Харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат бөх, улсын заан Б.Серик үзүүрлэлээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.