ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ Нийслэлийн удирдлагууд 10 саяар ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТ” судалгаа хийх гэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 долоо хоногн өмнө

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт хяналтын газар гэж бий. Тус газраас өнөөдөр /2022 оны 08 сарын 01-нд/ нийслэлийн төсвийн 10 сая төгрөгөөр “Хүүхдэд ээлтэй хотын индексийг тооцох судалгаа” хийх тендер зарлажээ.Хотын удирдлагууд өөрсдийн хийж хэрэгжүүлж буй ажлаа НИТХ-д танилцуулахдаа нийслэлийн иргэд 97 хувийн аз жаргалтай амьдарч байна хэмээн үнэлсэн гэдэг. Энэ хэмжээгээр хүүхдэд ээлтэй хот болж байгаа гэж ойлгож болох юм.

Гэтэл өдөр тутам хүүхдүүд золгүй байдлаар машинд дайруулж, гэмтэж бэртэж байна. Архинаас үүдэлтэйгээр эцэг эх асран хамгаалагч нарынхаа гарч яргалуулж, зодуулж гэмтэх тохиолдол ч их гарч байна. Одоогоос гурван жилийн өмнө дөө хүүхдүүд цахилгааны тогтой утсанд бүдэрч унаад тогонд зохиулж, хөл бөмбөгийн талбайд даруулж, тоглоомын талбайгүйн улмаас цэцэрлэгт хүрээлэнд очиж тоглох гэж яваад золгүй байдлаар амь насаа алдсан тохиолдол их гарсан. Ийм байхад “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТ” байна гэж юу байхав дээ!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 долоо хоногн өмнө
172.69.252.143
Ээлтэй биш эрсдэлтэй юм бишүү