Тус төслийг Петровис группээс санаачлан хэрэгжүүлдэг "Миний машин хогтой, Миний байгаль хоггүй" төслийн хүрээнд үндэсний хэмжээнд зохион байгуулах ба 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх цэгүүдээрээ дамжуулан хэрэгжүүлэх юм.
Санамж бичиг зурах үйл ажиллагаанд "Петровис ойл" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Насанжаргал, "НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа нар оролцов.