НАРАТАЙ тэмцдэг Түнхэл тосгоныхон 250 саяар ТОГЛООМЫН ТАЛБАЙ байгуулна гэжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 долоо хоногн өмнө

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоныхон сүүлийн өдрүүдэд асуудал ихтэй байгаа. Олноо дуучин НАРА гэх нэрээр танигдсан иргэн Нарантуяа нь сүүлийн хэдэн жил энэ тосгонд зөгийн аж ахуй үржүүлэн суугаа. Тэрбээр энэ жилээс өөрийн амьдрах байраа өөрчилж мөрөөдлийн байшингаа барихаар фундамент цутгаж эхэлсэн нь ийнхүү хэрүүлийн их үүсвэр болсон юм билээ.

Түнхэл тосгоны уугуул иргэд үүнийг эрс эсэргүүцэж “Нарагаас нутгаа хамгаалъя” гэх хөдөлгөөн өрнүүлээд эхэлсэн. Энэ нутагт цэцэрлэг сургуулийн хүртээмж тийм ч хангалттай бус тул дуучин НАРА гэх бүсгүй гэр цэцэрлэг байгуулж өгсөн байдаг. Тэгвэл энэ жил тус нутгийнхэн орон нутгийн хөрөнгөөр ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ тендер зарлажээ. 250 сая төгрөг бага мөнгө биш. Гэхдээ хуучин ХЯТАД улсад үйлдвэрлэсэн тоглоомоо авчирч байрлуулна гэхээр харамсалтай ч юм шиг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.