СХД-н өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад орох том чадлын хуримтлуурын барилга угсралтын ажил эхлэхээр боллоо
З.Ханд
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө
"Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлын шав тавих үйл ажиллагаа өнөөдөр /2022.08.04/ боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү 200 МВт.цагийн хүчин чадалтай цэнэгт батарей хураагуур нь эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэхээс гадна хэлбэлзэл үүсэх үед тохируулга хийхээрээ ихээхэн онцлогтой.
Энэхүү байгууламжийг 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийх бөгөөд “Сонгино” дэд станцад холбосноор Төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлэх үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал,
?Нэгдсэн сүлжээнд гарч болзошгүй огцом чадлын дутагдлыг нөхөж, давтамж тохируулга хийх
?Оргил ачааллын нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулах
?Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх боломжийг олгох түүнчлэн хүчдэлийн тохируулга хийх
?Дулааны цахилгаан станцыг “тэг” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний системд үзүүлэх юм.
Төслийн барилга угсралтын ажил 14 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон ажиллаж эхэлнэ. Энэхүү төслийн хэрэгжилтийн үед 120 гаруй түр ажлын байр, төсөл ашиглалтад орсны дараа 25 байнгын ажлын байр тус,тус бий болно.
 
700
 
 
700
 
 
700
 
 
700
 
 
700
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.