Хан-уул дүүрэг хог тээвэрлэлтийн компаниудад 6 автомашин хүлээлгэн өгч парк шинэчлэлт хийлээ
З.Ханд
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө

Хан-Уул дүүргийн хог тээвэрлэлтийн компаниудад өнөөдөр парк шинэчлэлтийн ажил хийгдлээ. Уг ажил нь Хан-Уул дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлын нэг хэсэг бөгөөд Хан-Уул дүүргийг хоггүй, эрүүл аюулгүй орчин болгох зорилготой байна. Тус ажлыг “Хоггүй Хан-Уул” аянаар дамжуулан өнгөрсөн 2020 оноос 2024 он хүртэл хэрэгжүүлэх төлөвтэй байгаа аж. Дүүргийн хувьд парк шинэчлэлт хийгээгүй 10 жил болсон гэх бөгөөд хуучин хог ачилтын автомашинууд нь эвдэрч, хуучирсны улмаас ийнхүү парк шинэчлэх ажлыг эхлүүлэх болсон байна. Парк шинэчлэлт хийж байгаа машинууд нь өмнөх солонгосын Hyundai HD 72 маркын машинууд юм. Тус машин нь 3.5 тоннын хүчин чадалтай байна. Улмаар ирэх онд нэмэлтээр 15 парк шинэчлэлт хийснээр Хан-Уул дүүрэг бүрэн хогны асуудлыг шийдвэрлэх боломжтой гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.