СХД-ээс Соёлын биет бус өвийн фестивальд 3 төрлөөр 7 уран бүтээлч оролцоно
З.Ханд
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө
Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд зохион байгуулдаг их наадмын 1 дүгээр шатны шалгаруулалт боллоо. Үүнд, Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцсон уран бүтээлчдээс Ардын язгуур урлаг төрөлд: Данаа Цэрэндулам - Монгол ардын дуу, Ц.Цэнд – Аюуш - Хуучир хөгжмөөр, Уламжлалт гар урлал төрөлд:Б.Баярхуяг - Уран дархан, С.Хандмаа - Уран хатгамал, С.Баярсүрэн - Морин хуур урлаач, Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, Уриа дуудлага төрөлд:Ж.Батзориг - Бурхан шашны ая дан, А.Батболд /Хурдан морь шинжих мэдлэг/ нар дараагийн шатанд шалгарчээ. Та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье.
“Нүүдэлчин Монгол – 2022” фестиваль нь 2022 оны 08 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд болох бөгөөд нийслэл, 21 аймгийн уран бүтээлчид 22 отог болон оролцож 362 өвийг иргэд, олон нийтэд танилцуулах юм.
 
 
 
700
 
 
700
 
 
700
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.