Архангай аймгийн Өгий нуур орчимд үүссэн 120 тонн орчим хогийг сумын төвийн төвлөрсөн хогийн цэгт хаяж зайлууллаа
З.Ханд
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/240 дүгээр тушаалыг үндэслэн усан орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон гол, нуур тойрмын ойролцоо үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, гэр буудлууд, завьчид, хүнсний худалдаа үйлчилгээ үзүүлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд усны нөөцийг бохирдохоос хамгаалах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөж үйл ажиллагаагаа явуулах талаар заавар зөвлөмж өгч ажилласан.
 
Архангай аймгийн Өгий нуур орчимд үүссэн 120 тонн орчим хогийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумын ЗДТГ-тай хамтран сумын төвийн төвлөрсөн хогийн цэгт хаяж зайлуулсан.
 
Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутагт дахь Чулуут голын эрэг дагуу болон аялагчид ихээр очдог Зуун салаа мод орчимд шинээр үүссэн 12 тонн хог хаягдлыг багийн Засаг дарга, байгаль хамгаалагч орон нутгийн иргэдтэй хамтран цэвэрлэлээ.
 
700
 
 
700
 
 
700
 
 
700
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.