Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн автомашин, амьсгалын аппарат гардуулав
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө
Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлд ихээхэн анхаач байгаа бөгөөд энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймаг байгуулагдсан ойн баярын үеэр иж бүрэн тоноглосон эмнэлгийн тусламж, үйлчилгээний зориулалт бүхий “Toyota" маркийн “Land Cruiser 78” загварын автомашиныг Хонгор нутгийн түмэндээ хүлээлгэн өглөө.
Мөн энэ өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 160 сая төгрөгийн өртөг бүхий LH8800 загварын амьсгалын аппаратыг хүлээлгэн өгсөн юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ “Баянхонгор аймаг нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, 90.0 гаруй мянган хүн амтай, аймгийн төвөөс зайдуу алслагдсан сум суурин ихтэй, зарим хөдөөгийн айл өрхөд газар нутгийн онцлогоос шалтгаалж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ хүрч үйлчлэхэд цаг хугацаа алдаж, машин тэрэг нь саатах явдал их байдаг. Эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулахад уг техник хэрэгсэл томоохон дэмжлэг болно гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Энэхүү яаралтай түргэн тусламжийн авто машин нь Япон улсад үйлдвэрлэгдсэн, тус улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, туулах чадвар өндөртэй, шаардлагатай тохиолдолд машиндаа мэс ажилбар хийх бүрэн боломжтой, орчин үеийн техник юм.
Мөн хүлээлгэн өгсөн амьсгалын аппарат нь сүүлийн үеийн загварын төдийгүй өөртөө компрессортой учраас тухайн эмнэлэгт өтгөрүүлсэн хүчилтөрөгч байхгүй тохиолдолд ч ажиллах боломжтой юм.
Бид дэлхий дахинд тохиосон ковид, цар тахлын шинэ сорилт, шинэ бэрхшээлтэй нүүр тулаад байгаа бөгөөд үүнийг хохирол багатай даван туулах, хүн амынхаа амь нас, аюулгүй байдлыг хангахад ихээхэн идэвх чармайлт гаргаж байгаа энэ цаг үед манай эмнэлэгийн байгууллагын үйл ажиллагаанд уг техник хэрэгслүүд ихээхэн дэмжлэг болох нь нь дамжиггүй юм.
700
 
 
700
 
 
700
 
 
700
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.