Завхан аймгийн ИХ-УУЛ сумын удирдлагууд хууль зөрчиж ФИТНЕСИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ авах гэнэ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газрын 43-р тогтоолоор төсвөө хэмнэхийг үүрэг болгож хэрэггүй, онц шаардлагагүй техник тоног төхөөрөмж худалдан авахыг хориглосон. Тэрчлэн УИХ-аар хууль болгоод баталчихсан. Нэгэнт  хууль болоод гарчихсан учраас Ерөнхийлөгч Ерөнхий сайд өөр хэн ч байсан дагаж мөрдөнө. Болохгүй л гэсэн бол болохгүй. Гэтэл Завхан аймгийн Их-Уул сумын удирдлагууд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР бүрдсэн орон нутгийн төсвийн мөнгөө хуульд хориглосон зүйлд зарцуулахаар зориг шулууджээ. Өмнө нь Монголбанкнаас ФИТНЕСИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ гэх утга бүхий тендер зардаж байсан ч Засгийн газрын 43-р тогтоол зөрчсөн гэх агуулгаар цуцлаж байв.

Харин яагаад Их-Уул сумын удирдлагууд ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА вэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч ирнэ. Төсвийн хэмнэлтийн тухай хуульд “13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ” гэсэн ба 13.4.4.багийн төв, хорооны засаг захиргааны зориулалттай барилга барих, тохижуулах, засварлах, тоног төхөөрөмж худалдан авахыг хориглосон байна.

Завхан аймгийг удирдаж байгаа Д.Түвшинжаргал даргаа татвар төлөгчдийн мөнгийг зориулалт бусаар зарцуулж, төрийн хууль, засгийн тогтоолыг зөрчиж байгаа Их-Уул сумын Засаг даргад хариуцлага тооцож чадах уу!!! Их-Уул сумын удирдлагууд 2022 оны 08 дугаар сарын 05-нд 60 сая төгрөгөөр “ФИТНЕСИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ” худалдан авах тендер зарласан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.