Ө.ЭРДЭНЭ-ОЧИР: Хөдөлмөр эрхлэхэд хөгжлийн бэрхшээлтэй эсэх нь чухал биш
Ц.Бадамханд
Ярилцлага
/
1 сарын өмнө
Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг тухайн хүний харагдах байдал, хэл ярианаас үл хамаарч дэмжих ёстой. Тэгвэл тус мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хуулийн талаас хэрхэн хангагдаж, хамгаалагддаг талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ талаар хуульч Ө.Эрдэнэ-Очирын яриаг хүргэе

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд хууль зүйн талаас ямар дэмжлэг туслалцаа байдаг вэ?

-Хөдөлмөрийн тухай хуулийн 144.2 дээр “Өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилчинтай аж ахуй, нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулана” гэж заасан байдаг. Энэ нь 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажилуулах хэрэгтэй гэсэн үг юм.

-Хэрэв ах ахуй нэгж, албан байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулаагүй тохиолдолд хуулиар ямар үүрэг хүлээх вэ?

-Энэ тохиолдолд тухайн хүнд ногдох төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх үүрэгтэй. Тус сангаас тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт арга хэмжээнүүдийг авч санхүүжүүлэх ёстой байдаг. Хэрэв төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаруулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Төлөх үүргээ ч биелүүлэхгүй тухайн ажил горилогч иргэнд хохирол учруулсаар байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10-д зааснаар мэргэжлийн хяналтын байцаагч зөрчлийн тухай хуулийн 10.16-д зааснаар тухайн зөрчлийг шалган шйидвэрлэх ажиллагаа явуулахаар зохицуулсан байдаг. Иймд эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн иргэн энэ тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчид гомдол гаргах байдлаар хохирлыг төлүүлэх, тус зөрчлийг арилгах арга хэмжээ авахуулах мөн зөрчил гаргасан этгээдэд холбогдох хуулийн санкц торгуулийг оногдуулах боломжтой.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.