"Ногоон нуур төслийн хүрээнд 21 давхар, 8 блок байр баригдахаас гадна 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг баригдах юм байна. БНХАУ-ын засгийн газраас Монгол улсын засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 1008 айлын орон сууц төсөл хэрэгжинэ. Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн.
Дэлгэрэгүүн ЭНДээс үзнэ үү