Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллалаа
С.Одончимэг
Үйл явдал
/
1 сарын өмнө
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр /2022.08.11/ Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллалаа. Энэ үеэр Барилгын хөгжлийн төвийн хэлтсүүдийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа хот байгуулалт, барилга байгууламжийн зураг төсөл, магадлал, захиалагчийн хяналтын үйл ажиллагааны явцтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцан, үүрэг чиглэл өглөө.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022.06.30 өдрийн 309 дугаартай тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын бүтэц шинэчлэгдэн батлагдан, нийт таван хэлтсийн үйл ажиллагааг Хот байгуулалт, зураг төслийн институтэд харьяалуулан ажиллаж байна.
Тодруулбал, Барилгын хөгжлийн төвийн Бүс нутаг, хот суурины төлөвлөлтийн хэлтэс, Зураг төслийн хяналтын хэлтэс, Барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийн хэлтэс, Норм, нормативын хэлтсүүд Барилгын хөгжлийн төвийн Хот байгуулалт, зураг төслийн институтэд харьяалагдан, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүллээ.
May be an image of 3 people, people sitting, people standing and indoor
May be an image of 1 person, sitting and indoor
May be an image of 2 people
May be an image of 2 people and people sitting
May be an image of 2 people, people sitting and indoor
May be an image of 1 person, sitting and indoor
3 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.