Засгийн Газраас барилгын компаниудад төсвөөс 270 тэрбум олгоно
Ц.Бадамханд
Үйл явдал
/
1 сарын өмнө

Барилгын материалын өртөг, машин механизмын түрээсийн зардал, цалингын зардал өссөний улмаас барилгын өртгийн индекс 9.3 хувиар өссөн байна. Тодруулбал энэ оны хоёрдугаар улиралд барилгын өртгийн индекс өмнөх улирлаас өсч 204.9 нэгжид хүрчээ.

Орон сууцны бус барилгын өртгийн индекс хоёрдугаар улиралд өмнөх улирлаас 10 хувиар өссөн байна. Тус өсөлтөд сургуулийн барилгын өртөг 13.1 хувиар, эмнэлэг сувиллын барилгын өртөг 7.8 хувиар, оффисийн барилгын өртөг 13.1 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

Засгийн Газрын шийдвэрээр өртгийн зөрүүг тооцож 2023 онд улсын төсвөөс барилгын компаниудад 270 тэрбум төгрөг олгохоор болжээ. Мөн барилгын материалын үнийн өсөлт тооцсон магадлалын ажлыг есдүгээр сарын нэгэн гэхэд аудит оруулахаар болсон гэдгийг ҮСХ-оос мэдээллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.