Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаны хүмүүс газар тариалангийн бүс нутаг буюу Угтаалцайдам, Цээл суманд ажиллалаа
С.Одончимэг
Үйл явдал
/
1 сарын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаны хүмүүс газар тариалангийн бүс нутаг буюу Угтаалцайдам, Цээл суманд ажиллалаа.
Ажлын хэсэг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд баригдаж байгаа газар тариалангийн бүс нутгийн чухал дэд бүтэц болох Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Заамар сумдын чиглэлийн 122.4 км хатуу хучилттай автозамын ажлын явцтай танилцлаа. Мөн ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, Цээл сумын "Шинэ залуучууд" ХХК-ийн тариангийн талбайд тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг сонсов.
Төв аймаг 2022 онд үр тариа 58,764 га, үүнээс улаан буудай 51,425 га, төмс 12,526 га, хүнсний ногоо 1,930 га, тосны ургамал 28,035 га, таримал тэжээл 17,219, жимс жимсгэнэ 906 га нийт 119380 га -д тариалалт хийгээд байна.
Тариаланчдын зүгээс: Ургац хураалтын үеэр ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэж, шатахууны хангалт, үнийг тогтвортой байлгах. Зарим аж ахуй нэгжид байгаа өнгөрсөн оны улаан буудайн үлдэгдэл, ХААДС-нд борлуулсан улаан буудайн төлбөрийг яаралтай шийдвэрлэж өгөх. Хаврын тариалалтын үеэр төрөөс олгодог хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, цаг хугацааг наашлуулах. Төрийн албаны зүгээс тавьж байгаа шаардлага хэт өндөр байгаа учир сумдад ажиллах хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүсч байгаад анхаарах. Улаан буудайн энэ жилийн үнийг тогтоож, ургац хураалтад нэн шаардлагатай техник тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлж өгөхийг хүссэн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан тариаланчдад тулгамдаад буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, заримыг нь холбогдох албан байгууллага болон дээд шатны хүмүүст уламжлан ээлж дараатай шийдвэрлэхээ мэдэгдлээ.
3 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
3 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
5 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
3 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
гадаа нарын зураг байж магад
байгаль нарын зураг байж магад
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.