Баянгол дүүргийн 7-р хорооны 29-р байрны 1, 2 орцны дээвэр засварын ажил дууслаа
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө

Баянгол дүүрэгт 2022 онд улсын төсөв, нийслэл, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 15 хорооны 28 байранд нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар 12 хорооны 20 байрны дээвэр засварлах ажил хийж гүйцэтгээд байна.

Тэгвэл дүүргийн 7-р хорооны 29-р байрны  1, 2 орцны дээвэр засварын ажил өчигдөр дуусаж Улсын комисс хүлээж авлаа.

Дээрх ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Танан цамхаг констракшн” ХХК хийж гүйцэтгэсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.