"АЖЛЫН БАЙР-2022" өдөрлөгт Багануур ХК оролцож байна
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө
2022 оны 8-р сарын 12,13-ны өдрүүдэд Багануур дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулж буй АЖЛЫН БАЙР-2022 өдөрлөгт оролцож Геотехникийн инженер, Төмөр замын инженерийн ажлын байранд ажил горилогчдыг урьж, иргэдэд ажлын байрны талаарх танилцуулга, зөвлөгөө мэдээллийг өгч байна.
 
700
 
Багануур ХК нь шинээр ажилтан авахдаа компанийн албан ёсны вэб сайт www.baganuurmine.mn, Багануур Хувьцаат Компани пэйж хуудас, ажлын байрны төвлөрсөн зарын www.zangia.mn вэб сайтаар нээлттэй зарлан бүртгэж, сонгон шалгаруулалтын комисс журмын дагуу шалгаруулж ажлын байраар хангадаг.
2022 он гарсаар 15 ажлын байранд ажилтан шалгаруулж авах нээлттэй зарын дагуу нийт 96 иргэн бүртгүүлж, сонгон шалгаруулалтад оролцсоноос 18 иргэн Багануур ХК-ийн үндсэн ажилтан болоод байна.
Өнөөдрийн байдлаар нээлттэй байгаа дээрх 2 ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийг www.baganuurmine.mn вэб сайтаас авна уу.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.