Монгол Улсын Соёлын сайд Чинбатын НОМИН: Баянхонгор аймгийн өвлөн уламжлагчдадаа хүндэтгэл үзүүллээ
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө
Баянхонгор аймгаас маш өвөрмөц соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч ирсэн. Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, зан үйлийн ай савд багтах “Чонын уриа дуудлага” өвийг өвлөн уламжлагч Баянхонгор сумын харьяат, 77 настай Ц.Шарав тэргүүтэй өвлөн уламжлагчид ирсэн байгаа.
 
Мөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Баян-Овоо сумын нутагт уламжлагдаж ирсэн гэх лам хуврагуудын ном хаялцаантай төстэй, гар хуруу-сэтгэхүй-хэл-зан үйлийн өвөрмөц тоглоом болох “Дуутай хуруу”, байгалийн чулуугаар хөгжим, аяз эгшиглүүлэх “Чулуун царгил” хөгжмийн урлаг, Бууцагаан сумын тэмээн тавхай ааруул, Богд сумын холбоожийн улаан давс зэрэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулж байна.
 
700
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 310 өвлөн уламжлагч бүртгэлтэйгээс 290 нь Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлд, 20 нь Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэлд бүртгэлтэй байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.