Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар салбарын төлөөлөлтэй өглөөний уулзалт зохион байгууллаа
С.Одончимэг
Үйл явдал
/
1 сарын өмнө
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо, салбарын төлөөлөлтэй өнөөдөр /2022.08.16/ өглөөний уулзалт хийлээ..
 
Уг уулзалтаар Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлаар яам, төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, салбарын аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд нээлттэйгээр санал солилцож, ярилцав.
Уулзалтад салбарын 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлай болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Уулзалтаар Мэргэжлийн холбоо, оролцогч байгууллагын төлөөллөөс тавьсан тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэн цаашид хууль эрхзүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, геодези зураг зүйн түвшинд хийгдэх хөрөнгө оруулалтыг судлан шийдвэрлүүлж төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын уялдаа холбоог сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахаар тогтов.
Дашрамд дурьдахад Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.
3 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
3 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
4 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
6 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
13 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.