Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн насны 13.054 хүүхдийн хүсэлт Е-Mongolia системд илгээгдээд байна
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө
Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 10-наас "E-Mongolia" aппликейшн ашиглан хийж буй. Тэгвэл өнөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 16-ны өглөөний 08:00 цагийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 80.886 хүүхдийн бүртгэл амжилттай хийгджээ.
Тодруулбал:
☑️Чингэлтэй дүүрэг 6.282,
☑️Багануур дүүрэг 1.094,
☑️Багахангай дүүрэг 175,
☑️Баянгол дүүрэг 12.667,
☑️Баянзүрх дүүрэг 21.935,
☑️Налайх дүүрэг 1.921,
☑️Сонгинохайрхан дүүрэг 16.613,
☑️Сүхбаатар дүүрэг 7.145,
☑️Хан Уул дүүрэг 13.054 хүүхдийн хүсэлт Е-Mongolia системд илгээгдээд байна.
Е-Mongolia цахим бүртгэл ямар ч ачаалалгүй, хэвийн ажиллаж байна
700

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.