Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Балган “НҮҮДЭЛЧИН” соёлын фестивалын “ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ”-аар тодорлоо
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө
 
Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны иргэн 14 дэх үеийн өвлөн уламжлагч Д.Балган гуай “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наадмын “Шилдэг өвлөн уламжлагч”-аар тодорлоо.
Тэрбээр энэхүү наадамд хоёр дахь удаагаа шагналт байр эзэлж байгаа бөгөөд энэ жил өөрийн хүү Ганзориг, зээ А.Тэмүүжин нарын хамт Горхи-Тэрэлжийн Сайханы саравчинд Ардын язгуур урлагийн ай сав болох Хотон биелгээ төрлөөр 21 аймгаас соёлын биет бус өвийн шалгаруулалтад тэнцсэн оролцогчидтой “НИЙСЛЭЛ” багаас өрсөлдөн, наадсан билээ.
 
May be an image of 6 people, people standing and text
 
Соёлын биет бус өвийг уламжлагч Д.Балган гуай өдгөө нас сүүдэр 60 хүрсэн хэдий ч ардын язгуур урлагийн ай савд багтах хотон биелгээг үр хүүхдүүддээ өвлүүлэн, нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсийг манлайлж буй эгэл жирийн олон хүний нэг юм.
700
Гурван өдрийн турш үргэлжилсэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Сонгинохайрхан дүүргээс “Шилдэг өвлөн уламжлагч” Д.Балган гуайн хамт Язгуурын морин хуурч Л.Долгор, Б.Ариунсувд, А.Тэмүүжин Баяд биелгээ, Б.Ганзориг, М.Билгүүнчимэг Морин хуурын татлага зэрэг төрлүүдээр “НИЙСЛЭЛ” багийг төлөөлж оролцлоо.
 
Соёлын биет бус өвийг өвлөн, уламжлагч та бүхэндээ баяр хүргэн, үндэсний уламжлалт өв соёл болох бие биелгээг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх үйлсэд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.