“Face 820” Монгол Солонгосын хамтарсан өдөрлөгт та бүхнийг урьж байна
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө
Санамсар болгоомжгүй болон гэнэтийн байдлаас болж түлэгдсэн хүүхдэд зориулсан Монгол, БНСУ-ын анхдугаар фестиваль 2022 оны 8-р сарын 20-ны өдөр Жуковын талбайд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний бүх орлогыг түлэгдэлтэй өвчтөнүүдийн эмчилгээний зардалд хандивлана. Мөн эхний 100 хүнд үнэ төлбөргүй үзлэг хийх эрхийн бичиг олгоно.
700
“U Nine Change” БНСУ-ын хүмүүнлэгийн байгууллага энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар дэмжиж оролцож байна. Өдөрлөгийн үеэр Солонгос үндэсний хоолноос амталж, тоглоом тоглох, худалдааны арга хэмжээнд оролцох боломжтой.
Холбогдох утас: 86191717

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.