Н.Учрал, Ж.Ганбаатар нар ШИНЭ ЯАМДЫГ УДИРДАЖ Засгийн газарт орох нь!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
1 сарын өмнө

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт лав хоёр сайдын орон тоо хадгалаастай байгаа. Толгойгүй хоёр яам байгуулчихсан. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн САЙДАА ТОМИЛОХООС өмнө яамаа байгуулчихсан, овоо нэг юм цэгцэнд нь оруулж, хөл толгойг нь олж байна. 2022 оны 01 дүгээр сарын нэгнээс үйл ажиллагаа нь эрчимжсэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг одоогоор Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр удирдаж байгаа. Нөгөөх нь Эдийн засаг хөгжлийн яам. Агуулгаар нь Сангийн сайд Б.Жавхлан хариуцаж байгаа. Үндсэн хуулийн цэц хүчээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг “ОРШУУЛЧИХСАН” тул одоо эрх баригч намын бүлэг сайд нарын эрэлд гарч, Тусгаар тогтнолын ордны баруун жигүүрийн гурван давхарт байрлах МАН-ын генсекийн өрөөний гадаа урт дараалал үүсэх нь нэгэнт тодорхой болчихлоо.

Эдгээрээс ямарч асуудалгүй ногоон гэрлээр САЙД болох хоёр эрхэм бол Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД”, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар “ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД” болох нь тодорхой.

Н.Учралын хувьд НАМЗХ гэх том байгууллагыг сүүлийн хэдэн жил амжилттай удирдаж, түүгээр ч үл барам намынхаа хэтийн зорилго, алсын хараад тулгуурлан СОЦИАЛ ДЕМОКРАТ үзэл баримтлалыг нэвч шингээж чадав. СДЗХ-ны Ерөнхийлөгч гэдэг албан тушаалаараа тэрбээр МАН-д нөлөө бүхий байр суурь эзэлдэг. Залуучуудыг хаана ямар албан оруулах, яаж татах, яаж чангалах, хэрхэн янаглан хорлох вэ гэдгээ ч сайн мэднэ.

Ж.Ганбаатар гишүүний хувьд хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Албан тушаалын амбицгүй. Харин жинхэнэ бизнесийн салбарын хар бараан, сайн мууг туулж үзсэн хүний хувьд ЖДҮ, бизнес эрхлэгчиддээ элэгтэй нэгэн. Түүнчлэн Баянгол дүүргийн МАН-ын хороог амжилттай удирдсан, их ч хөрөнгө цацсан. Алдсаа Нийслэлийн МАН, төв намын даргад ч үзэх бүрэн бломжтой “кадр”

Одоо Л.Оюун –Эрдэнийн зам нь цагаар ч, данх нь цоорч байгаа. хэнийг хаана томилох нь ердөө түүний хурууны үзүүрт л байгаа гэсэн үг. Мэдлэг, мэдрэмжийг нь харж сйадаа томилбол Н.Учрал, Ж.Ганбаатар хоёр боломжийн сайд болно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бгд
1 сарын өмнө
172.69.252.143
Ганбаатар Баянголд цацсан мөнгөө эргүүлэн олж авах ажилдаа ханцуй шамлан дайрах биз.
Бгд
1 сарын өмнө
172.69.252.143
Ганбаатар Баянголд цацсан мөнгөө эргүүлэн олж авах ажилдаа ханцуй шамлан дайрах биз.
Бгд
1 сарын өмнө
172.69.252.143
Ганбаатар Баянголд цацсан мөнгөө эргүүлэн олж авах ажилдаа ханцуй шамлан дайрах биз.
Ц.ядд
1 сарын өмнө
172.69.252.143
ЭНЭ ХОЁР ЗАЛУУ НҮДЭЭ ОНОСОн ТОМИЛГОО БОЛОХ НЬ Ээ тэд чадна ч бас хийнэ бүтээнэ. Итгэлтэй.
Зочин
1 сарын өмнө
172.69.252.143
Ганбаатар гишүүн хувийн өмч ямар хөлс хүчээр бий болдгийг мэддэг учраас бусдын буюу бусад өмчид хүндэтгэлтэй хандах соёлтой, шуналгүй, аливаа санг арвижуулах ухаан, мэдлэг суусан, Ямарч л байсан улсаас юм горьдох, сонирхох хүн биш нь мэдрэгддэг.
Зочин
1 сарын өмнө
172.69.252.143
Ганбаатар гишүүн хувийн өмч ямар хөлс хүчээр бий болдгийг мэддэг учраас бусдын буюу бусад өмчид хүндэтгэлтэй хандах соёлтой, шуналгүй, аливаа санг арвижуулах ухаан, мэдлэг суусан, Ямарч л байсан улсаас юм горьдох, сонирхох хүн биш нь мэдрэгддэг.
засс
1 сарын өмнө
172.69.252.137
ганбаатар эдийн засгийн хөгуио тодорхойлох уу хаха дотоодоо ч базаж чадахгүй