Иргэд асуудлаа шийдүүлж байж уулзалт үр дүнтэй болно
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, орлогч Г.Жаргалсайхан, тамгын дарга холбогдох мэргэжлийн хэлтэс албадын төлөөлөл өнөөдөр дүүргийн иргэдийг хүлээн авч уулзлаа. Иргэдийн дийлэнх нь газартай холбоотой асуудлаар хандсан учраас газар зохион байгуулалтын албаны дарга болон газар зохион байгуулагч нарыг уулзалтад оролцуулж асуудлыг нь шийдвэрлэлээ. Энэ үеэр Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ
700
 
“Долоо хоног бүр иргэдээ тогтмол хүлээн авч уулзахыг хичээдэг ч заримдаа ажил ихтэй учраас хойшлогдох тохиолдол гардаг. Гэхдээ аль болох уулзаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шийдвэрлэж чадахгүй бол шаардлагатай зөвлөгөөг өгч, иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллахыг эрмэлзэж байна. Холбогдох алба хэлтсийн удирдлага, баг хамт олон ч энэ тал дээрээ онцгой анхаарч, төрийн ажлыг хүнд сурталгүй, иргэндээ ээлтэй байх чиглэл дээр ач холбогдол өгөх хэрэгтэй” гэсэн юм.
 
Мөн уулзалтад Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилтот бүлгийн иргэдрүү чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг хоёр иргэн оролцсон. Төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр цаашид үйл ажиллагаа явуулах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн.
 
No photo description available.
 
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон удирдлагын баг зорилтот бүлгийн иргэдэд тусалж, сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаад нь талархаж цаашид хамтран ажиллана гэдгээ хэллээ. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны төлөөллүүд оролцож бүтээн байгуулалтын ажил, цаг үеийн асуудлаар тодруулга авлаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.