Багануур ХК-д 30 жилийн түүхтэй харилцагчид зочиллоо
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө

Өнөөдөр /2022.08.18/ Комацугийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Трансвест Монголиа компанийн Гүйцэтгэх захирал Дэвид Төрнбүл тэргүүтэй удирдлагууд өөрсдийн хүндэт зочид болох Комацу компанийн чанарын ерөнхий менежер Такахиро Шиможо, төслийн ахлах менежер Жүн Такашима нарын хамт Багануур ХК-нд хүрэлцэн ирлээ. Багануур ХК, Комацу компанийн хамтын ажиллагаа 30 жилийн түүхтэй бөгөөд Монгол улсын эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 60 гаруй хувийг ханган ажиллахад Комацу брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжүүд асар их үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

May be an image of 9 people, people standing, fire and indoor

Комацу компанийн чанарын ерөнхий менежер Такахиро Шиможо хэлэхдээ: Монгол улс гэхээр бидний ууган хэрэглэгч Багануур ХК төсөөлөгддөг. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараах анхны томилолтын хөтөлбөрт 30 жилийн харилцаатай Багануур ХК-нд ажиллах төлөвлөгөө тусгагдсанд баяртай байлаа гэв. Харин Трансвест Монголиа компанийн гүйцэтгэх захирал Дэвид Төрнбүл: Багануур ХК худалдан авсан тоног төхөөрөмж, сэлбэг материал, засвар үйлчилгээний төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй удаашруулж байсан. Харин одоо санхүүгийн хариуцлагатай байж өр төлбөрөө эхнээс нь барагдуулж, заримыг нь дуусгаж байгааг онцлоод, талархал илэрхийлж GD755-5 авто грейдерийн гэрчилгээг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалд хүлээлгэн өглөө.

May be an image of 9 people and text that says

Дараа нь зочид технологийн автомашины ашиглалтын хэсэгт очиж одоо ашиглаж байгаа комацу брэндийн тоног төхөөрөмжүүдийн ажиллах горим, эдэлгээ чанарыг үзэж операторуудтай санал солилцлоо.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.