Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн тоног төхөөрөмжийн туршилт амжилттай үргэлжилж байна
С.Одончимэг
Үйл явдал
/
1 сарын өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлэх Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил үндсэндээ дуусч, тоног төхөөрөмжийн 72 цагийн туршилтын залгалтыг шөнийн 02:15 цагт эхлүүлжээ. Одоогоор 450 тонн цагийн ачаалалтай хэвийн ажиллаж байна гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлагуудын өглөөний шуурхай хуралдаан дээр мэдээллээ. Энэ үеэр тэрээр их ажлын ард амжилттай гарсан үйлдвэрлэлийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд, нийт уурхайчин хамт олондоо талархал дэвшүүлж баяр хүргэсэн юм.

Өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжийг ажилд залгахад техник технологийн давуу шийдлийг ашиглаж Швейцарь улс дахь “EBB” компанийн мэргэжилтнүүд болон Бээжин хотоос гүйцэтгэгч “Найпу инженеринг” компанийн инженер техникийн ажилтнууд шууд холбогдож хамтран ажиллажээ. Өнөөдөр тоног төхөөрөмжийн ачааллыг 80 хувьд хүргэн турших юм.  Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугам  ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэр жилд 100 мянган тонн зэсийн баяжмал буюу 200 сая ам.долларын бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэх боломж бүрдэх юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.