500 саяар “ГАРАА УГААСАН” Л.Энх-Амгалан сайдаас 174 мянган ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДЛЫГ арилгах төлөвлөгөөг нь НЭХЬЕ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 сарын өмнө

Сүүлийн үед иргэд, олон нийтийн зүгээс Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд ам сайтай байгаа. Тэр ч Засаг солигдох торгон эгшний өмнө хувийн тоглолтоо сайн амжуулж, оноо цуглуулж, улирах кнопоо хадгалж байгаа юм. Дэлхий дахиныг хамарсан Ковид цар тахлын улмаас хүүхдүүд хичээлийн хоцрогдолд өртсөн. Боловсролын сайд Л.Энх-Амгалан хаврын чуулганы хуралдааны үеэр “2022 оны хичээлийн жилийн хамгийн том зорилт бол хичээлийн хоцрогдолд орсон 174 мянган хүүхдэд тусгайлсан зорилтот арга хэмжээ явуулна” хэмээн ярьсан.

Удахгүй 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэнэ. Одоо л жинхэнээсээ ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДЛЫГ ХЭРХЭН АРИЛГАХ вэ гэдэг ТОМ АСУУЛТЫН ТЭМДЭГ салбар яамны удирдлагуудад үлдлээ. Уг яаманд байгаа бүх төсвийг л хичээлийн хоцрогдлын эсрэг зарцуулна гэж ярж байсан сайд гадна дотны зочдыг Хөвсгөл нуурт аялуулах, цөөн хэдэн сурагчийг эх оронч хүмүүжилтэй болгох зэрэгт анхаарч “ЧИНГИС ХААНЫ 860” жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд 500 гаруй сая төгрөгийг ямар ч үр ашиггүй зарцуулжээ.

Баримт: 2022 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн А./244 тоот тушаалаар 40 саяын зарлага гаргаж сургалтын үйл ажиллагаанд хөрөнгө гаргасан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг ноцтой зөрчжээ.

БАРИМТ: Монгол Улсад ажлаар ирсэн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейг Хөвсгөл аймагт сургалт хийлгэх нэрийдлээр аялуулах нэрийдлээр 41 сая төгрөг зарцуулсан байна.

БАРИМТ: “Чингис хааны мэндэлсэний 860 жилийн ойн” хүрээнд зохиогдсон “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээнд 450 саяыг зарцуулжээ. Чингэхдээ тоног төхөөрөмжид 27 сая 445 мянга, олон улсын эрдэмтдийн ЗОЧИД БУУДАЛД 122 сая, ХООЛ ЦАЙНЫ зардалд 59 сая 337 мянга, мэдээлэл, тайлан илтгэлд 55 сая, хурлын арга хэмжээ зохион байгуулахад 18,2 сая, менежментийн зардалд 69 сая, таниулах арга хэмжээнд 40 орчим сая, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 59,7 саяыг тус тус шингээжээ.

Боловсролын яамнаас 13 их, дээд сургуулийн тусгай эрхийг цуцлаж, 5 сургуулийг ижил төстэй сургуультай нь нэгтгэжээ. Харин хамгийн ихээр тэрсэлдэж байсан Үндэсний их сургуулийнхаа тусгай зөвшөөрлийг цуцлаж чадаагүй байна. Л.Энх-Амгалан сайдаа ПОПОРЧ, ТОДОРЧ болно. Гагц хүү 1,1 хүүхдийн сурах эрхээр л тоглож болохгүй шүү гэдгийг хатуу анхааруулъя!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.