"Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл"-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө

Монгол Улсад хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг бууруулахын тулд нярайн түнхний дутуу хөгжил, мултралыг эрт илрүүлж, эмчлэх зорилгоор 2007 оноос "Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл" (SMOPP)-ийн хүрээнд нярайн түнхний хэт авиан скрининг оношилгооны чадамжийг сайжруулах чиглэлээр эмч нарын баг хамтран ажиллаж эхэлсэн.


700
Төсөл хэрэгжих 14 жилийн хугацаанд нийт 600000 гаруй шинээр мэндэлсэн нярайг скрининг оношилгоонд хамруулсан ба түнхний үений физиологийн дутуу хөгжил оношлогдсон 60000 гаруй нярай давтан үзлэгээр хянагдаж бүрэн эдгэрсэн.  Мөн 5000 гаруй нярайг мэс заслын бус аргаар эмчилж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлсэн.

700

Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд бодит үр дүнг гарган ажиллаж буй энэхүү төслийн үйл ажиллагааг дэмжин цаашид үргэлжлүүлэн ажиллахаар Эрүүл мэндийн яам, "Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл" хоорондын хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, SMOPP төслийн дэд ерөнхийлөгч, Швейцарын Хүүхдийн хэт авиан нийгэмлэгийн ерөнхийлөгч Раоул Шмидт  нар гарын үсэг зурлаа. Эрүүл мэндийн  яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг төслийн багийн гишүүдтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон, төслийн хэрэгжилтэнд амжилт хүсэв.   


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.