Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байгаа аппарат, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан  өнөөдөр /2022.08.19/  Нэгдсэн эмнэлэгт нэн тэргүүнд шаардлагатай байгаа аппарат, тоног төхөөрөмжийг гардуулан өгөх үйл ажиллагаанд оролцов.

      Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук, Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга А.Данабек, Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эрхлэгч Х.Өмиргүл болон Нэгдсэн эмнэлгийн эмч ажилчдад оролцлоо.

        Аймгийн Засаг дарга Нэгдсэн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, орон нутагтаа эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд УИХ-ын гишүүн Х.Баделханд эмнэлгийн удирдлагууд,  эмч, эмнэлгийн ажилтнуудын саналыг үндэслэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн судалгааг гаргаж, хүсэлт гаргасан.

Тавьсан санал хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Х.Баделханы дэмжлэгээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 600 сая төгрөгийн үнэ бүхий 21 ширхэг аппарат, тоног төхөөрөмжийг гардуулж өглөө.

      Үүнд Дижитал момографийн аппарат, 4 D ЭХО аппарат, Тархины судасны допплерограф, Ясны /үе, мөч/ үзэх аппарат  / Денситометрия/, Гемотологийн бүрэн автомат анализатор,   Зөөврийн офтальмоскоп,  Мэс заслын таазны гэрэл, Эмнэлгийн ор /1 үйлдэлтэй/  Тунпошиктай хамт, Хяналтын монитор, Кварцын гэрэл /зөөврийн/,  АВС-шүүгээ, Тарианы автомат шахуургаа, Зүрхний цахилгаан бичлэг 12 сувагтай, Парафин хайлуулагч, Хэт улаан туяны гэрэл, Цахилгаан зүүний аппарат,  Паток-1, УВЧ-30, зэрэг багаж тоног төхөөрөмж багтжээ.

      Аймгийн Засаг дарга УИХ-ын гишүүнд баярлан талархсанаа илэрхийлээд, эдгээр эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсанаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах боломжийг бүрдүүлж байгааг онцоллоо.

       Мөн энэ үеэр эмнэлгийн удирдлагууд Дижитал момографийн аппараттай болсноор хөхний хорт хавдрыг эрт илрүүлж эмчилгээ хийх боломжтой болсныг баяртайгаар дуулгаж, Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж  улам сайжирсныг онцолж, УИХ-ын гишүүнд Х.Баделханд баярлан талархсанаа илэрхийлэв.

     Ийнхүү эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүд шинэчлэгдсэнээр Улаанбаатар хотод хийж буй эмчилгээ, үйлчилгээг орон нутагтаа хийдэг болоод байгаа аж. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.