Засаг дарга Д.Бауыржан СХЗГ-ын стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содномоор ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.08.18/ Стандарт, хэмжил зүйн газрын Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содномоор ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

       Тус ажлын хэсэг манай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийн ажиллаж байгаа юм.

    Уулзалтын эхэнд  Стандарт, хэмжил зүйн газрын Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад аймгийн Засаг даргад талархал илэрхийлээд, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцах, хэлтсийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт шинжилгээ үнэлгээ хийж мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах зорилгоор ажиллаж байгаа талаар товч танилцууллаа. Түүнчлэн аймгийн Засаг дарга болон орон нутгийн зүгээс Стандарт хэмжил зүйн хэлтэст зарим техник, тоног төхөөрөмж гардуулж өгсөнд явдалд болон шинэ орон байранд оруулахаар болсон явдалд талархан, орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад баяртай байгаагаа онцоллоо.

700

        Уулзалтын үеэр Засаг дарга Чанарын менежментийн тогтолцоо-MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа талаар ажлын хэсэгт  танилцуулаад, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд стандарт, хэмжил зүй тохирлын үнэлгээний салбар чухал байр суурьтайг онцлон, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагааг дэмжин ажилдаг, цаашид ч дэмжин ажиллана  гэдгийг илэрхийлэв.

        Талууд уулзалтын үеэр Стандартчилал, хэмжил зүйн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах чиглэлээр арга хэмжээ авах, хамтран ажиллах талаар бодлоо нээлттэй солилцлоо.

         Уулзалтад ажлын хэсгийн хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Ч.Отгонцэцэг, мэргэжилтэн Тамир, Санхүү хэлтсийн эдийн засагч Ч.Чимгээ, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Тилеген болон тус хэлтсийн Хэмжих хэрэгслийн мэргэжилтэн Х.Өмирбек  нар оролцлоо.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.