Засаг дарга Д.Бауыржан Физик, нано технологийн доктор /phd/ М.Алтынбекийг хүлээн авч уулзав
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.08.18/ Америкт ажиллаж амьдардаг, эрдэм мэдлэг, хичээл зүтгэлээрээ амжилтад хүрч энэ оронд өөрийн гэсэн орон зайгаа бий болгосон шилдэг казах залуусын нэг болох  физик, нано технологийн доктор PhD Муратын Алтынбекийг хүлээн авч уулзав.

М.Алтынбек нь 2002 онд Монгол Туркийн хамтарсан сургуулийг төгсөж, Арабын Нэгдсэн  Улсад бакалаврын зэргийн дипломоо гардан авч, улмаар АНУ-д үргэлжлүүлэн суралцаж 2011 онд физик, нано технологийн салбарын докторын зэргийг анхны монгол залуу болж хамгаалсан байна. Одоо Америкийн Бостон хотод ажиллаж амьдардаг бөгөөд эрдэм мэдлэг, хичээл зүтгэлээрээ амжилтад хүрч энэ оронд өөрийн гэсэн орон зайгаа бий болгосон шилдэг казах залуусын нэг бөгөөд суперкомпьютер, хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг.

Аймгийн Засаг даргатай эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсролын талаар болон орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч, нарын ур чадвар, хөгжлийн талаар  дэлгэрэнгүй ярилцлаа.

700

Тэрээр “хүүхэд залуучуудыг мэргэжлээ маш сайн судалж байж сонгоход туслах, ямар ажил, мэргэжил сонгож эзэмшвэл амжилтад хүрэх вэ гэдгийг эртнээс энэ талаарх мэдлэг мэдээллийг олгох хэрэгтэй. Орчин үед  хиймэл оюун ухаан болон мэдээллийн системийн аюулгүй байдал зэргийг шинэ технологийн хувьсал хэмээн үзэж дэлхийн улс орнууд үүгээр өрсөлдөж байна. Иймд хүүхэд залуучуудыг энэ чиглэлээр сурахыг уриалж, хөгжүүлэх шаардлагатай хэмээн уулзалтын үеэр онцоллоо. Мөн энэ үеэр Америк улсад эрүүл мэндийн салбарын судалгаа, шинэ нээлтүүд өдөр болгон хийгддэг иймд эмч нар маань өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, шинэ ур чадварыг эзэмших шаардлагатай. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Хүн бүр эрүүл мэндтэй анхаарч мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй” гэв.

“Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэдэгчлэн тэр бусдаас ялгарч, өөрийгөө сурталчлан гайхуулах хүсэлгүй. Аймгийнхаа төлөө өөрийн сурч мэдсэнээ хүүхэд залуусын хөгжлийн төлөө зориулах зорилго түүнд бий юм. Тэр хүүхэд залуусын бахархан дуурайх үлгэр дуурайлал авах нэгэн мундаг залуусын төлөөлөл. Тэрний олж харж байгаа, хүсэж мөрөөдөж байгаа, зорьж тэмүүлж байгаа нь нэг л өөр байв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.