“UB FOOD ФЕСТИВАЛЬ” иргэдийн амралтыг ая тухтай өнгөрүүлэх зорилгоор зохиогдож байна. Мөн Монгол үндэсний хоолыг гадаадын жуулчдад сурталчлан таниулах зорилготой аж.
Энэхүү арга хэмжээнд гадна, дотны 30 орчим аж ахуйн нэгж оролцож байна. Тухайн нэгжүүдийг сонгон шалгаруулалтын шугамаар чанар, стандартын түвшинг нь харгалзан оролцуулжээ.
Гадны улс орны, аялал жуулчлалын томоохон сурталчилгаа үндэсний хоолтой нь салшгүй холбоотой байдаг. Иймд “UB FOOD ФЕСТИВАЛЬ” арга хэмжээгээр гадны улсуудад өөрсдийн үндэсний хоолоо сурталчлан таниулах боломж бүрдсэн. Ингэснээр цаашид Монголын аялал, жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт болно гэдгийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэллээ.