2022-2023 оны галлагааны улиралд хэрэглэгчдэд заавар зөвлөгөө өгч ажиллах Хяналтын ажилтнуудаа өчигдөр сургалтад хамрууллаа. Хяналтын ажилтнууд нь айл өрхүүдээр явж галлагааны зөв горим, угаараас урьдчилсан сэргийлэх заавар зөвлөгөө, угаар мэдрэгч хэрхэн зөв ажиллуулах, суурьлуулах, сайжруулсан шахмал түлшний онцлог, давуу тал зэргийг айл өрх бүрт өгч ажилладаг юм.
Мөн сайжруулсан шахмал түлш худалдан авах эрхийн Сайн картыг хэрхэн ашиглах, хэрхэн үйлчилгээний эрхийг сэргээх зэрэг мэдээ мэдээллийг өгсөн юм.