Хууль зүйн сайд Х.Нямбаатар харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад Чингис хааны хөргийг гардууллаа
С.Одончимэг
Үйл явдал
/
3 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Салбарын сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.08.19/ Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад Эзэн Богд Чингис хааны хөргийг гардуулан өглөө.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Үндэсний Их баяр наадмаар зарлиг гаргасан билээ. Энэхүү зарлигт Монголын төр төдийгүй төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд болон Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.