С.Ганбаатар: Эрх баригчид ӨЛСӨЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ шиг л САЙДЫН СУУДАЛ РУУ чичэрч, АРД ТҮМНЭЭ ДОРД үзэж байна!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
9 сарын өмнө

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж, “Эрх баригчид бөөн бөөнөөрөө албан тушаалын төлөө тэмцэж НҮДНИЙ БУЛАЙГАА ДЭЛГЭЖ БАЙНА” хэмээн шүүмжиллээ.

Хаврын чуулган хааснаас хойш сайхан амарч амжив уу, та?

Амжлаа. Тойргийнхоо иргэдтэй уулзаж ярилцаад ирсэн. Хөдөө гадаа яваад сайхан амарч байгаад ирлээ.

Ээлжит бусаар хэлэлцэх асуудлыг хэрхэн дүгнэж байна вэ?

Эрх баригчид сонгуулиар амласан “Ард түмнээ жаргаана, ажлын байр бий болгоно” гэсэндээ хүрж чадахгүй байна. Харин эрх мэдэл, албан тушаалын төлөө чихэлдэж, хамаг муу, муухайгаа КОВИД, УКРАИН руу чихдэг болчихсон. Энэ утгагүй байдлаа одоо боль. Уул уурхайгаас ӨМ ЦӨМ ХУЛГАЙ ХИЙДЭГ нөхдүүдтэйгээ хариуцлага тооц гэж байнга ярьж байгаа.  Оюутолгойн хөрөнгийг бүрэн гүйцэт ашиглах ёстой.

Тойрогтоо ямар ажил хийв?

УИХ-ын гишүүний хувьд тойргийнхоо эрүүл мэнд, боловсролын салбарын алба хаагчдийн ажлын нөхцөлд шаардлагатай тоног төхөөрөмжид нэлээд анхаарсан.

Та хоёр дахь удаагаа хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүн. Цэцийн гаргасан шийдвэрийг хэрхэн хүлээн авч байна вэ?

Цэцийн шийдвэр эцсийнх. Үүнийг өөрчлөх, шүүмжлэх эрх бидэнд үгүй. Гэхдээ эрх баригчид ӨЛСӨЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ сайдын суудлын төлөө чичэрч, цэцийн гишүүдийг дарамталж ийм шийдвэр гаргуулсанд гутарч байна. Ард түмний язгуур эрхэнд ХАЛДАХ эрх тэдэнд байхгүй. Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлыг зөвхөн ард түмэн шийднэ. Засгийн эрх гагцхүү ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг шүү дээ.

Та Оюутолгойн асуудалд нэлээд хүчтэй байр суурь илэрхийлдэг. Сүүлд ямар нэг шинэ мэдээ байна уу? Засгийн газраас асуулга авсан уу?

Хоёр гурван удаа хандаж бичиг авсан. Гэхдээ бүрэн гүйцэт биш. Одоо яг гоё ажил эхэлнэ. Удахгүй сайхан болно гэсэн хариу ирсэн. Би итгэхгүй байна. Ард түмэнтэйгээ хамт, шударга гишүүдтэйгээ нийлж би Оюутолгойн асуудлыг нааштай шийдүүлсэн. Би хамаг залуу насаа ОЮУТОЛГОЙ, РИО-ТИНТОГИЙН эсрэг тэмцэлд зориулсан хүн.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
9 сарын өмнө
172.69.252.141
Өөөө бүгдээрээ хулгайч нар!!!
ИРГЭН
9 сарын өмнө
172.69.252.139
УЛС ОРОН СҮЙРЧ БАЙХАД ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДУУЛААГҮЙ БАЙЖ САЙДЫН СУУДАЛ ГАРАНГУУТ ЧУУЛГАН ЗАРЛАН ХУРАЛДУУЛАЖ ХААЛТАЙ ХУЛГАЙ СУУДАЛАА ЯРЬЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН УУГАН НАМ ШҮҮ ДЭЭ !!! ТҮЙ ЧООРТ
Нараа
9 сарын өмнө
172.69.252.137
Яг үнэн эрх мэдлийг худалдаж байгаа учраас шунал, дон шүгэлсэн байгаа нь ЭМЭГНЭЛ, ГУТАМШИГ, БУЗАР юмдаа. Энэ нь хөгжлийг хойш татахаас өөрцгүй...ИЧИГ ИЧИГ
Зочин
9 сарын өмнө
172.69.252.139
Эрх баригчид Удахгүй гоё юм болно Сайхан юм эхлэнэ гэдэг нь үнээн Үндсэн хуулиа үхэн хатан өөрчилчих бол Тэд нарын сүүлчийн бах нь ханаж гоё юм болж сайхан амьдрал нь эхлэнэ шүүдээ Даанч хоосон мөрөөдөл хомхой санаа нь гүйцэхгүй юмдаа Ард түмэн гэж асаалттай танкны өмнөөс арсалдаж байж алуулавдаа хөөрхий хөөсүүдээ !!!