Оюутнуудынхаа дүнг ХУУЛЬ БУСААР ЗАСДАГ байсан Ч.Ундрам гишүүнээс САЙН ХУУЛЬ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ БИЗ ДЭЭ, МОНГОЛЧУУДАА!!!
Ц.Бадамханд
Сэдэв, асуудал
/
1 сарын өмнө

Газар тариалангийн өлгий СЭЛЭНГЭ нутгаас төр түшилцэх эрхээ авсан гурван гишүүний нэг нь Чинбатын УНДРАМ. Ардчилсан намаас урваж, МАН-д “богтлогдон”, аавынхаа хөрөнгийг сонгуульд “дэнчин тавьж” гарч ирсэн баян эцгийн “эрх охин” юм. Ямар сайндаа л “Аав маань охиндоо санаа зовоод нойргүй хоносон  байна лээ  Би аавдаа хайртай” хэмээн хэвлэлээр ярьсан удаатай.  Оюутнуудын дүн засч “халтуур хийж” байгаад МУИС-ийн дэд захирал болсон талаар хамт ажиллаж байсан нөхөд нь ярьсан. Тодруулбал, ажлын бус цагаар сургуулийнхаа СИ-СИ рүү нэвтэрч оюутнуудын дүнг хууль бусаар засдаг байсан гэдгийг АТГ-аас тогтоосон баримтууд ч бий. Энэ нь шударгаар суралцаж буй оюутнуудын эрх ашгийг үнэгүйдүүлж, тэдгээрийн оюуны хөрөнгөөс шимэгчилсэн явдал юм.

Засгийн газраас “ХӨГЖЛИЙН БАНК”-ны асуудлыг анх шалгах ажиллагааг улс орон даяар явуулж, хууль бусаар зээл авсан компаниудийн эздийг зарлахад Ч.Ундрам гишүүний нэр бас л хавчуулагдсан төдийгүй МАН-ын ГЕНСЕКИЙН АНХААРУУЛГАД өртсөн.  Түүнийг УИХ-д нэр дэвшихийн тулд өөрийн аав  Ч.ЧИНБАТЫНХАА “Вояжер минерал ресурсес” ХХК-ийн нэр дээр Хөгжлийн банкаас 4.5 тэрбум төгрөгийн зээл авхуулж, түүнийг нь сонгуульд зарцуулсан гэх шуугиан юм.

Сүүлд энэ балаг нь задарч МАН-аас хөөгдөх дээрээ тулсан тэрбээр аавынхаа нэрийг өмнөө барьж “Аав маань надад их санаа зовж байгаа. Охин минь надаас болоод нэр холбогдлоо гэдэг. Одоо нойргүй хоноод бие нь муудсан, охиноосоо уучлалт гуйсан байдалтай байна. МАН-ын Хяналтын хорооноос үүрэг өгсний дагуу би албан бичиг бичээд шалгуулъя гэж бодож байна. Өөр юу хэлэх вэ дээ. 2018 он гэхэд би гишүүн болоогүй байсан” хэмээн асуудлаас өөрийгөө цэвэрхэн аваад гарсан байдаг.

Боловсролын салбарын болж бүтэхгүй олон зүйлд “НЭРЭЭ ҮЛДЭЭСЭН” их сургуулийн захирлаас УИХ-ын гишүүн болсон Ундрамын хувьд дараах хөрөнгөтэй аж:  Тэрбээр 2020 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-тээ 142 саяын орлоготой гэжээ. Түүний орлого 2019 оныхоос 53 саяар нэмэгджээ.

Нийт хөрөнгө 2 тэрбум 126 сая 950 төгрөг. Үүнд 510 саяын үнэлгээтэй нийтийн орон сууц нэг ширхэг, зуслангийн байшин хоёр ширхэг, авто зогсоол хоёр ширхэг. 533 сая 950 мянган төгрөгийн үнэлгээтэй жийп болон туулах чадвар өндөр Land Rover V1 нэг ширхэг, Range Rover нэг ширхэг, Toyota Land Cruiser 200 нэг ширхэг багтана. Мөн 75 саяын үнэлгээтэй өмчлөх эрхийн гэрчилгээтэй 0.7 га болон 700 метр квадрат газар тус тус нэг. Нэг тэрбум 8 саяын үнэт эдлэл багтжээ.

Харин дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгө хөрөнгийн нийт дүн 146 сая 271 мянга 320 төгрөг байна. Түүнчлэн эрхэм гишүүний хувьцаа эзэмшдэг компаниудыг танилцуулъя. Дийзл транс ХХК-ийн 30 хувь, Малтикс ХХК-ийн 50 хувь, Хөнгөнбетон ХК-ийн 179373 ширхэг хувьцааг авчээ.

2020 оны сонгуулийн үр дүнд Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор нарт нутаг түмэн нь НҮҮР САЙТАЙ байдаг. Харин Аавынхаа хөрөнгийг сонгуульд зарж гишүүн болсон “боловсролын салбарын будлиан хутгагч” Ч.Ундрам гишүүнийг онцолж тоодоггүй бололтой хөөрхий!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
1 долоо хоногн өмнө
172.69.252.149
Зугаа цэнгэлээ худалдаж авч чаддаггүй, байнга хүн судлал хийдэг хүмүүс үгээгүй ядуу байдаг юм.