Хүүхдийн эрх хамгааллын үзүүлэлт тооцох, аргачлалыг турших сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Х.Цолмон
Үйл явдал
/
5 сарын өмнө
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Сэлэнгэ аймагт “Хүүхдийн эрх, хамгааллын статистик үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг шинэчлэх ажилд санал авах, турших,  танилцуулах, ойлголтыг нэгтгэх сургалт хэлэлцүүлгийг 2022 оны 08 сарын 25-26-ны өдөр зохион байгуулж байна.

Сургалтад Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Соёлын газар, Статистикийн хэлтэс, Сүхбаатар сум, Алтанбулаг сум, Шаамар сумын Дулаанхан тосгоны захирагчийн алба, ГБХЗХГазрын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн төлөөлөл 22 хүн оролцож байна. Сургалтаар Хүүхэд, гэр бүлийн талаарх бодлого, салбарын эрх зүйн орчны шинэчлэл, хүүхдийн эрх хамгааллын статистик тооцох аргачлалыг танилцуулав. Хүүхдийн салбарын статистик мэдээллийн нэгдмэл байдлыг хангах, төрийн байгууллагын мэдээллийн сантай уялдуулах, мэдээллийн чанарт ахиц өөрчлөлт гаргах, шинээр боловсруулж буй хүүхдийн статистик үзүүлэлтийн дагуу хийгдэх маягтуудыг  хэлэлцүүлж, санал авлаа.  

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.