Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах болон төв ажиллуулах хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
С.Одончимэг
Үйл явдал
/
3 сарын өмнө

Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах /борлуулагч/ болон галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төв ажиллуулах хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.

Борлуулагч болон төвийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь Хууль зүйн сайдын 2015 оны 10 сарын  26-ны өдрийн А/245 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах болон сум дахин цэнэглэх, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”, “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журам”, Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2015 оны 433/ А/248 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Галт зэвсэг, сум худалдах төвийн буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлага”-ыг хангасан байна.

Эдгээр тушаалыг mojha.gov.mn болон legalinfo.mn сайтаас татан авч дэлгэрэнгүй танилцана уу.

Энэхүү үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь дараах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх бөгөөд нотлох баримт бичгийг хавсарган ирүүлнэ.

Тавигдах шаардлага, бүрдүүлэх материал

Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах хуулийн этгээд /борлуулагч/

Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төв ажиллуулах хуулийн этгээд

Нийтлэг шаардлага

1.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах аюулгүй байдлын зохих шаардлага хангасан өөрийн өмчлөлийн агуулахтай байх;

2.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тусгайлан тоноглосон буюу бүхээгтэй, цоожтой, аюултай ачааны таних тэмдэгтэй тээврийн хэрэгсэлтэй байх;

3.гадаадын хөрөнгө оруулалтгүй байх;

4.гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх;

5.хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй, гааль, татвар, нийгмийн даатгалын байгууллагад болон шүүхийн шийдвэрийн дагуу иргэн, хуулийн этгээдэд төлөх өр төлбөргүй байх;

6.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага нь ял шийтгүүлж байгаагүй;

7.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй харьцаж ажиллах ажилтнууд нь Галт зэвсгийн тухай хуулийн 9.1-д заасан насанд хүрсэн, сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэн байх; 

Тусгай шаардлага 8.экспортлогч талтай байгуулсан гэрээ, хэлцэл, зөвшөөрөлтэй байх;

 

9.буудлагын спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэггүй байх.

 

 

 

8.аюулгүй байдлын зохих шаардлага хангасан, өөрийн өмчлөлийн ажлын байр /Төв ажиллуулах байр/-тай байх;

9.Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2015 оны 433, А/248 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Галт зэвсэг, сум худалдах төвийн буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлага”-ыг хангасан буудлага үйлдэх байгууламж /тир/-тай байх;

Бүрдүүлэх баримт бичиг 1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

 

2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулсанаас хойш явуулж буй үйл ажиллагааны болон үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын талаар дэлгэрэнгүй танилцуулга;

3.банк, татвар, гааль, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх  байгууллагын лавлагаа, тодорхойлолт;

4.эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажсан сүүлийн хоёр жилийн
санхүүгийн тайлан, баланс;

5.агуулахтайг нотлох баримт бичгийн хуулбар, агуулахын байршил, дотоод зохион байгуулалтын схем, талбайн хэмжээ, зураг, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах шүүгээ /сав/, тавиурны нарийвчилсан зураг, танилцуулга;

6.тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зураг;

7.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ;

 

 

8.улсын хилээр оруулах, нийтэд худалдах галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, марк, техникийн болон бусад үзүүлэлтийг заасан албан бичиг;

9. экспортлогч талтай байгуулсан гэрээ, хэлцэл, зөвшөөрөл эх хувиараа, экспортлогч байгууллага, аж ахуйн нэгжийн дэлгэрэнгүй танилцуулга; 

8.Төвийн байр, буудлага үйлдэх байгууламжийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

 

 

9.Төвийн байр, буудлага үйлдэх байгууламжийн байршил, дотоод зохион байгуулалтын схем, талбайн хэмжээ, зураг, хэдэн борлуулагч үйл ажиллагаа явуулах талаар мэдээлэл;

Анхааруулга: Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах /борлуулагч/ болон галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төв ажиллуулах эрхийг нэг хуулийн этгээдэд хамтад нь олгохгүй.

Тогтоосон хугацаанаас хожимдсон материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.

Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдийн материалыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17.30 цаг хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яамны 509 тоотод хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцогч нь бүрдүүлсэн материалаа товъёоглож, хуудас бүрийг дугаарласан, битүүмжлэн лацтай байх бөгөөд эх хувиас гадна 7 хувь хуулбарлан ирүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 260089 дугаарын утсаар авна уу.

Хаяг: Хууль зүй, дотоод хэргийн яам

СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.