СЭДЭВ: Давхар дээлтэй ЧОЙЖОО сайд ДААРАХГҮЙ ч дан дээлтэй ард түмэн ОСГОЖ МЭДНЭ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
1 сарын өмнө

Засгийн газрын бүх гишүүд ДЭЭЛЭЭ ДАВХАРЛАЧИХСАН. Одоо шүүмжлээд яах вэ, харин шинэ сайд нарт ажлын амжилт хүсээд ХАРИУЦЛАГА НЭХЭЖ болох  юм. Монгол улсын гал голомт болсон 100 жилийн түүхтэй эрчим хүчний салбарынхан өнөөдөр 100 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж байгаа.

Эрчим хүчний салбарынханд ойн баярын мэнд хүргэхийн ялдамд УЛААНБААТАРЧУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ гэх асуултыг дайя. Өмнөх сайд Н.Тавинбэх ярихдаа “Энэ өвөл эрчим хүчний хэрэглэгч нэмэгдсэн тул цахилгаан хязгаарлаж ч магадгүй. Ковидын улмаас хил гааль хаалттай байсан учраас өвөлжилтийн бэлтгэл ажлын зарим техник хэрэгслээ нийлүүлж чадаагүй. Тийм учраас өвөлжилтийн бэлтгэл 70 орчим хувьтай байна. 2021 онд салбар ₮78 тэрбумын алдагдалтай ажилласан... Гэтэл 9 эх үүсвэр ₮65 тэрбумын ашигтай ажилласан. Энэ жил дотоодын болон импортын эрчим хүчний бүх тоноглол 100% ажиллаж байж л давна. Гэмтэл саатал гарвал хязгаарлалт хийнэ.  Дулааны эрчим хүч МАШ ХҮНД байдалд орсон. Өнгөрсөн өвөл дулааны ачаалал 3166 Ккал/ цаг хүрсэн. Уг нь дулаан үйлдвэрлэдэг эх үүсвэрүүдийн бүрэн  хүчин чадал нь 2114 Ккал/цаг байдаг. 40 хувиар нэмэгдэнсэн. 2022 оны өвөл 417 Ккал/цагийн хэрэглэгчид холбогдоно гэсэн тооцоо гарсан. Нийтдээ 50 гаруй хувиар хэрэглээ нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээх энэ ачааллаас гарах ганц арга нь ШИНЭ ЭХ ҮҮСВЭР бий болгох. Харамсалтай нь ойрд шинэ эх үүсвэр баригдахгүй” хэмээн ярьсан.

Өөрөөр хэлбэл ҮЙЛДВЭРЛЭДЭГЭЭСЭЭ ИЛҮҮ ХЭРЭГЛЭДЭГ гэсэн үг!!! Эрчим хүчний салбарт ХЭМНЭХ “сохор зоос” ч үлдээгүй гэв.  Шинэ сайд Б.Чойжилсүрэн гишүүн ч ийм байдал үүсэж болохыг үгүйсгээгүй бөгөөд “АРГАЛНА ДАА” гэх алдарт үгээ хэлсэн юм.  Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-о тодорхойлж “ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ”-ийн хүрээнд томоохон цахилгаан станцуудыг барих ажлыг эхлүүлэхээ зарласан. Чойжоо сайд одоо эдгээр ажлыг ЦООЖЫГ ТАЙЛАХ ёстой. Хаана ямар шалтгаанаар гацаж, удаашраад байгааг олж тогтоогоод АРГАЛАНА гэсэн үг.

Бүх зүйлийг хараар будаж, муугаар төсөөлөөд яалтай. Гэхдээ бид эрсдлээ тооцох хэрэгтэй. Сайд дарга нар ДАВХАР ДЭЭЛТЭЙ учраас даарахын хэцүүг мэдрэхгүй сайхан л аж төрнө. Харин ядарсан иргэд ДАН ДЭЭЛТЭЙ, ганц бүрээстэй гэртээн ОСГОЖ ч мэднэ. Эрчим хүчний саатал бигий гараасай л дор бүрнээ ЗАЛБИРАХ нь чухал.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 сарын өмнө
172.69.252.143
Ene zasgiin gazriin hamgiin muu songolt novshiin muu gahai tos toson numbiig suidelsen irves hamgaalagch huug alsan bj ch boloh hundee