Хотын САЙД, ДАРГА хоёр цаашид дугаарын ТЭГШ СОНДГОЙГООР хөдөлгөөнд оролцуулахыг дэмжлээ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
1 сарын өмнө

Сургууль цэцэрлэг цуглаж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар ЗАХИРАМЖ гарган 2022 оны 08 дугаар сарын 27-оос 2022 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийг дуустал долоо хоногийн хугацаанд хот доторх тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах түр журмыг гаргасан.

Тэрбээр "1 сая 600 мянган иргэнтэй хотод 500 мянган хүний төлөвлөлттэй байх ёстой. Даац гурав дахин нэмэгдсэн. Автомашины хэрэглээ 150-200 мянга орчим байх ёстой гэх тооцоолол байдаг. Одоогийн нөхцөлд 450-600 мянга гэх тоог гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, хотын барилга байгууламж, хүн ам, автомашины даац ч 3-4 дахин нэмэгдсэн. Тэгэхээр үүнийг шийдвэрлэхийн тулд бид захиргааны шийдвэртэй арга хэмжээнүүдийг авна. Тиймээс Засаг даргын захирамжаар найм хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцсон. Үүнийг цаашид НИТХ рүү есдүгээр сарын 7-нд оруулна гэсэн байр суурийг хотын дарга илэрхийлжээ.

Харин Засгийн газрын бүтцэд нийслэл хотын авто замын түгжрэлийг шийдэхээр орсон шинэхэн сайд Ж.Сүхбаатарын хувьд “Өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос энэ сарын 3-ныг хүртэлх найм хоногийн хугацаанд автомашинуудыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Ингэснээр замын хөдөлгөөн 16 хувиар буурсан талаар албаны хүмүүс мэдээлсэн. Түүнчлэн иргэдийн зүгээс тэгш, сондгойгоор үргэлжлүүлэх явуулах саналыг 1111 төвөөр дамжуулан хотын даргад хандсан аж. "Тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дүн шинжилгээг харж байж шийдэх нь зөв. Иймд ядаж 09.10 хүртэл хязгаарлалтгүй явуулж байж, шилжилт хөдөлгөөн суларсны дараа бодит дүгнэлт хийх боломж бүрдэнэ. Мэргэжилтнүүдэд хугацаа хэрэгтэй" хэмээжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 05 дугаар сард жил бүр улсын төсвөөс нийслэлд 420 тэрбум төгрөгийг ТҮГЖРЭЛИЙН ЭСРЭГ ЗАРЦУУЛАХ төсөв болгож өгөх түүхэн шийдвэрийг гаргаж, Ерөнхий сайд, Хотын дарга хоёр тэврэлдэж байсан билээ. Гэвч түүнээс хойш нэн дорвитой шийдвэр гаралгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 долоо хоногн өмнө
172.69.252.143
Муу менежерын хамгийн их хэрэглэдэг арга нь хориглох, бас дахин хориглох. Дугаараар хориглох, бүсчлэн хориглох, рулийн байрлалаар хориглох г.м. Хэрэв тэгш, сондгойгоор хоригловол ЖДҮ эрхлэгчид, ялангуяа хүнсний салбар зэрэг түргэн муудах бүтээгдэхүүн үйлдвэрлэгяид шууд дампуурна. 7 хоногт 3 хан өдөр ажиллана гээд бод. Харин машины бүрэн байдал, хувийн халтуурчид зэргийг сайн цэгцлэж, зөрчилтэйг нь хориглох хэрэгтэй. Ажлын хариуцлага сайжирвал, юм л бол хориглох санаа төрөхгүй л боловуу.