МИШЭЭЛЭЭ тордож МИШЭЭЛТЭЭ нэмсэн, ашиг харж АЛТАЙГАА МАРТСАН “алдрайхан” гишүүн
З.Батхуяг
Нийтлэл
/
1 сарын өмнө

Хөгжиж хөрөнгөждөггүй Говь-Алтай аймгийг хөгжүүлнэ, цэцэглүүлнэ гэж гоё амлаад төрд гарсан эрхмүүдийн нэг “МИШЭЭЛ”-ийн гэх Б.Энх-Амгалан гишүүн. Ганц хийсэн гавьяа нь Замын сайд байхдаа “МАКС” Ганбаагийн “АРЖ РӨҮД” ХХК-иар  Баянхогор-Алтай чиглэлийн замыг ар өврийн хаалгаар хийлгэсэн явдал. Харин ДАРХАНЫ ЗАМЫН ШАВИЙГ ТАВЬСАНААС хойш таван жил өнгөрч байхад эрхэм гишүүн ганц ч үг ганхийхгүй явсаар өнөөг хүрэв.  Арга буюу өөртэй нь нэр орооцолдож, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлэхээр “би буруугүй” хэмээн арьсаа хамгаалан элдэв тайлбар хийж “жүжиглэж” яваа нэгэн.

Зам ашиглалтад орсоны дараа тэрбээр зураг хөргөө татуулж АЛТАЙД нэр дэвшээд ногоон гэрлээр гараад ирсэн. Сонгогдсоноосоо хойш нутаг орондоо, тойрогтоо олигтой ажил хийгээгүй гэдгийг баруун Алтайнхан ам уралдан ярьцгааж байна. Харин эрх мэдэл, албан тушаалын төлөө төрийн ордны кридороор уралдан гүйж, хувийн компанийнхаа төлөө л сайн ажилласан байх юм. Тодруулбал өөрийн эзэмшлийн “МИШЭЭЛ ЭКСПО” ХХК л улам томорч, цэцэрлэгт хүрээлэнтэй болчихлоо. Ковидын улмаас бүх зүйл ХААЛТТАЙ, иргэд гэрээсээ ч гарах эрхгүй байхад МИШЭЭЛИЙНХЭН ЭКСПО-гоо зохион байгуулж, хуулийн “дээр” гишгэж байсныг бодохоор эрхэм гишүүн ХУВИЙНХАА БИЗНЕСТ ИХЭЭХЭН АНХААРСАН гэж ойлгож болохоор. Зуднаар нохой зоолно гэдэгтэй ижил зүйл болсон.

Эрхэм гишүүн нутаг орныхоо, иргэдийнхээ төлөө бус хувийн эрх ашигийн төлөө л ажилласан болж таарах нь. Хамгийн сүүлийн жишээ бол МАН-ынхан эрх мэдлийн бялуу хуваалцаж байхад “жижиг хүн” ч бас хоосонгүй хоцорсон. Улс орны аюулгүй байдал, нууц мэдээлэл агуулдаг байнгын хороог ахлах болсон. Оросод ТАГНУУЛЫН СУРГУУЛЬ, Хятадад гадаад харилцааны сургууль төгссөнөөрөө түрий барьж АЮУЛГҮЙН БАЙНГЫН ХОРООГ удирдах болсон нь “аюултай” л тохироо болов. Өмнө нь жолоочийн хүүхэд учраас гээд Зам тээврийн салбарыг жолоодсон ч ДАРХАНЫ ЗАМЫГ “ТАМЫН ЗАМ” болгосон хүн.

Аливаа зүйлд төгөсгөл гэж бий...  Алтайхан дахиад “алдрайхан” гишүүнийг СОНГОХГҮЙ гэдэгт мөрийцсөн ч болно!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хмм
1 сарын өмнө
172.69.252.141
Ай хорвоо эвгүй гардаа. Мишээлийн шгазар томорч, мишээлрүү явсан зам улсын хөрөнгөөр тавиулах төсөв нийслэлд хийсэн. Энэ улсын хөгжил ярих хүн бишээ
Иргэн
4 долоо хоногн өмнө
172.69.252.143
Мишээлээ зүгээр цалингийн гүйцэтгэх захирал байсан гар ш дээ.сүүлд мишээлээ групп болоход бодвол хувь эзэмшдэг болсон байлгүй.мишээлийн толгой эзэн нь чоно групп байдаг байсан даа.ер нь бол юм үзсэн гар биш царайгүй нарийн хүн муутай л хүн байсан.жолоочоор нь хэсэг хугацаанд ажиллаж байлаа.удаан тэсээгүй л дээ.кк
Зочин
4 долоо хоногн өмнө
172.69.45.139
ИНЕГ-ын Иргэний нисэхийн үндэсний төвийг Мишээл-2 компани болгож, нисэхийг МИАТ компанийг идэж өгсөн одоо ч цусалсаар байгаа. Өөрийнхөө садан нэг өвгөнг Москвад МИАТ-ийн төлөөлөгчөөр хүртэл ажиллуулсан новшийн этгээд. Авилгал, хахуульд дургүй, улс эх орноо боддог би гээд гөлөг царайлаад ярилцлага өгчихжээ. Шоронд хэвтэж байхдаа гөлөг