Үүний хүрээнд байгалийн баялгийг ашиглах үйл ажиллагаатай холбоотой зарим тодорхой үйл ажиллагааг ил тод болгох, нөгөө талаас Монгол Улсын Үндсэн хуульд “… иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй …” гэж заасан бөгөөд иргэний энэхүү эрхийг хангах үүднээс холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр /2022.09.07/хуралдлаа.
Тус ажлын хэсэгт төрийн байгууллагуудын төлөөллөөс гадна Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба болон “Транспэрэнси Интернэшнл-Монгол” төрийн бус байгууллагын удирдлага, судлаачид оролцож хамтран ажиллаж байна.