“Төв сайхан нутгийн шүтээн хайрханууд” төслийн баг аян замдаа гарлаа
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө
Ирэх онд тохиох Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан Төв аймгийн ЗДТГ, “Эх нутгийн иргэд” ТББ, “Дүнжингаравын зураач уран бүтээлчид” ТББ хамтран 27 сумын түүхэн дурсгалт байгалийн үзэсгэлэнт газар, тахилгат уул хайрханы зургийг дүрслэх урлагт мөнхжүүлж, сум тус бүрийн орон нутаг судлах музейг баяжуулах, өв соёл болгох зорилгоор “ТӨВ САЙХАН НУТГИЙН ШҮТЭЭН ХАЙРХАНУУД” төслийг хэрэглэхээр “Санамж бичиг” байгуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр буюу намрын тэргүүн сарын шинийн 14-ний билэгт сайн өдөр Төв сайхан нутгаараа овоглосон зураачид маань 3 багт хуваагдан аян замдаа гарлаа. Зураачдыг аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, Ц.Буманбуян, болон “Эх нутгийн иргэд” ТББ-ын тэргүүн М.Энхболд нар хүндэтгэл үзүүлэн үдэн гаргалаа.
Зураачид 27 сумыг тойрон тахилгат шүтээн хайрхануудыг түүх, домог, байгалийн онцлогтой нь уялдуулан дүрслэх урлагт мөнхлөх юм.
 
700
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.