Батсүмбэр суманд 920 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургууль ашиглалтад орлоо
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө
Төв аймаг төрийн үйлчигээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, нийгмийн салбарын барилга байгууламжийг шинэчилж иргэдийг сум орон нутагтаа чанартай амьдрах, хүүхэд багачуудыг ая тухтай орчноос боловсролын салбарын үйлчилгээ авах орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс 2016-2022 онд 345.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгээд байна. Үүний нэг нь өнөөдөр нээлтээ хийж байгаа Батсүмбэр сумын 920 хүүхдийн хүчин чадалтай ЕБС-ийн барилга юм. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаны хүмүүс, сум орон нутаг, сургуулийн удирдлага, багш ажилчид, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо. Сургуулийн барилгыг Улсын төсвийн 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Клаймакс", “Баян дөрвөлж” ХХК тус тус хийж гүйцэтгэсэн юм. Тус сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилд 116 багш ажилтан, 49 бүлгийн 1591 сурагчтайгаар 3 ээлжээр хичээллэж байсан бөгөөд энэхүү 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль ашиглалтад орсноор нэг ээлжээр хичээллэх боломж бүрдэж байна.
700
Батсүмбэр сум нийт 7000 хүн амтай бөгөөд хүн амынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг, хүн амын төвлөрөл суурьшил ихтэй томоохон сум юм. Иймд тус суманд хийгдэх хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлэн 160 хүүхдийн 2 дотуур байр, 920 хүүхдийн сургуулийн барилга, Мандлын төмөр бетон гүүрийг шинээр барьж, Сөгнөгөрийн услалтын систем, Бага сургуулийн спорт зал, хичээлийн байрны засвар зэрэг нийт 23.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг улс, орон нутаг, төсөл хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгээд байна. Мөн ирэх жилүүдэд дотуур байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх, бага сургууль, цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж, 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсөлд Сумын төвөөс Ахмад настны үндэсний төв хртэлх 7 км хатуу хучилттай авто зам барих саналыг хүргүүлээд байна.
 
 
 
700
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.