Ш.МӨНХЦОГ: Налайх дүүргийн 32 цэгт 7800 өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлнэ
Ц.Бадамханд
Сэдэв, асуудал
/
2 долоо хоногн өмнө
“Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Ш.Мөнхцогоос энэ жил шахмал түлшний хичнээн нөөц, хэдэн цэгээр борлуулагдаж байгаа мэдээллийг тодрууллаа”

Өнгөрсөн жил Нийслэлийн зургаан дүүргийн 650 цэгт шахмал түлш борлуулдаг байсан бол энэ жилээс Налайх дүүрэгт мөн шахмал түлш борлуулж байна. Тодруулбал, Налайх дүүргийн 32 цэгт 7800 өрх шахмал түлш хэрэглэж эхэлжээ.

“Сайжруулсан шахмал түлш 3750 төгрөгөөр худалдаалагдаж байна”

Өнөөдөр Нийслэлийн 450 цэгт шахмал түлш борлуулж байгаа бөгөөд ирэх сарын 1-нээс 650 цэгт борлуулах аж.  

“Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Ш.МӨНХЦОГ: Энэ жил сайжруулсан шахмал түлшний 110 мянган тонн нөөц, мидлингийн 200 мянган тонн нөөц байгаа. Иймд шахмал түлш борлуулалтын цэгүүдэд урьд жилүүдэд үүссэн шиг хомсдол гарахгүй.

Өнгөрсөн жил буюу ковидын үед шахмал түлшний үнийг 50 хувь хөнгөлөөд байсан бол энэ жил хөнгөлөлт үүсгэхгүй ч, үндсэн үнээ нэмээгүй аж. Харин худалдааны хувьд карттай иргэдэд долоо хоногийн хэрэглээ зургаан түлш өгнө.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.