Б.ЛХАМСҮРЭН: Сайжруулсан шахмал түлшний карт авахад угаар мэдрэгч шаардаж байгаа нь бүрэн ажиллаж байгааг хянаж буй явдал юм
Ц.Бадамханд
Сэдэв, асуудал
/
2 долоо хоногн өмнө
“Сайжруулсан шахмал түлшийг нэг өрхөд нэг карт системээр олгож байна. Хүн амын шилжилт хөдөлгөөний улмаас Нийслэл дэх гэр хорооллын өрхийн тоо нэмэгдсэн. Тэгвэл түр оршин суугч болон картгүй иргэд хэрхэн түлшээ худалдан авах талаар “Таван толгой түлш” ХХК, Чингэлтэй дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэргэжилтэн Б.Лхамсүрэнгээс тодрууллаа”

 “Таван толгой түлш” ХХК, Чингэлтэй дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэргэжилтэн Б.Лхамсүрэн: Өнгөрсөн жил зарим өрх түлшний карт их хэмжээгээр авснаар бусад өрхүүдэд түлшний хомсдол үүсгээд байсан. Тус асуудлыг энэ жил шийдвэрлээд дуусч байна. Картаа гээж орхигдуулсан иргэн “Хаан” банкинд 3000 төгрөг тушааж, угаар мэдрэгчээ авчрах шаардлагатай. Харин түр оршин суух хаягтай иргэн хорооноос түр оршин суух тодорхойлолтоо авч, “Хаан” банкинд мөн 3000 төгрөг тушаана. Бидний зүгээс угаар мэдрэгчийг шаардаж байгаа шалтгаан нь аюулгүй ажиллаж байгаа эсэхийг шалгахад оршино.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.