Монгол Улсын нийт ГАДААД ӨР 33.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР болжээ
Ц.Бадамханд
Сэдэв, асуудал
/
2 долоо хоногн өмнө

Монгол Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үетэй харьцуулбал 271.5 сая ам.доллароор өссөн байна. Энэхүү өсөлтөд Төв банкны өр 244.7 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийт гадаад өрийн 12.1 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 9.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 8.1 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.5 тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.4 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Монгол Улсын Засгийн газрын нийт өр энэ оны эхний хагас жилд 28.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөг, өмнөх улирлаас 980.9 тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнээс энэ оны эхний хагас жилийн үндсэн төлбөрт 381.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 108.5 тэрбум төгрөг төлөгдсөн байна.

Ийнхүү зээлийн өр бага багаар төлөгдөж байгаа боловч өр төлөлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 511.5 тэрбум төгрөгөөр, хүүгийн төлбөр 243.3 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Энэ нь манай улсын санхүүгийн чадамж буурч, өр төлөлтийн хугацаа илүү урт хугацаанд үргэлжлэхийг харуулж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.