"ТӨРД ЗҮТГЭСЭН ЭРХМҮҮД" түүхэн ном уншигчдын гарт хүрч байна
Х.Цолмон
Үйл явдал
/
4 сарын өмнө
“Улстөрч агентлаг”-аас Ардын хувьсгалын 101 жилийн түүхэн их ойд зориулан сүүлийн 30-аад жилд Монгол Улсын төрийн бодлогыг удирдан чиглүүлж байсан эрхэм төрийн түшээдийн мэргэн санаа, иргэддээ ээлтэй хууль тогтоомжийг батлан хэрэгжүүлж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалсан парлементын тогтолцоог баталгаажуулахад оруулсан хувь нэмрийг тодотгох, тэдний хийж хэрэгжүүлсэн ажил үйлс, амьдралын замнал намтар түүх зэргийг багтаасан “ТӨРД ЗҮТГЭСЭН ЭРХМҮҮД” хэмээх түүхэн бүтээлийг таны оюуны цацарт дээжлэн дэлгэж байна.

“ТӨРД ЗҮТГЭСЭН ЭРХМҮҮД” төслийг сэтгүүлч Борын Ганзориг санаачилж, eрөнхий мeнeжeрээр Г.Золбаяр , ерөнхий редактороор Л.Батцэнгэл, Рeдакцийн зөвлөлд З.Батхуяг, С.Ууганбаяр, Ж.Бямбасайхан, Ч.Үл-Олдох, Н.Наранбилэг, С.Мөнхжаргал нарын сэтгүүлчид багтсан. Монгол Улсын төрийн бодлогыг тодорхойлсон ХХ-ХХI зууны нэртэй 100 улстөрчийн түүхэн хөргийг бүтээсэн нь олон түмэн болон уншигч, судлаач, түүхчдийн судлагдахуун гарын авлага болох бүтээл болсон. "ТӨРД ЗҮТГЭСЭН ЭРХМҮҮД" номд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, С.Зориг, О.Дашбалбар, П.Жасрай, Ж.Наранцацралт, Ж.Гүррагчаа нарын зуун эрхмийн хөргүүд багтжээ. Монгол төрийн бодлого мэргэн, хууль зөв, иргэн бүрийн амьдралд гэгээ татуулж, эрхэм таны таалалд орших болтугай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 сарын өмнө
172.69.252.141
Ард түмний татварын мөнгийг хулгайлж идэж уусан лиценз газар зарж авилга хээл хахууль авсан талаараа ном гаргаач