Түгжрэл бууруулах нэг чиг үүрэгтэй ХОЁР КОМПАНИ байгуулж “МӨНГӨ УГААХ” гэж байгаа юм биш биз, ХОТЫН ДАРГАА!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
3 хоногийн өмнө

Улаанбаатар хотын автозамын түгжрэл “тэг зогсолт” болчихсон гэхэд хилсдэхгүй.  Энэ асуудлыг Засгийн газар анхааралдаа авч, төсөв хөрөнгө зарцуулж, тусгайлсан элч томилж байгаа нь наанаа ажил хийе, ужиг асуудлаас ангижръя гэсэн санаа боловч дунд шатандаа “бизнес” болон цэцэглэж байгаа нь харамсалтай. Өнгөрсөн жилийн 5 дугаар сард Засгийн газраас “хотын түгжрэлийг шийдэх 420 тэрбумын төсвийг хотод шилжүүлсэн бол энэ оны төсөвт 523 тэрбумыг дахин олгосон. Түүнчлэн нийслэлээс хэрэгжүүлж байгаа жижиг төслүүдтэй нийлээд НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН төсөв бүрдчихсэн гэсэн үг.

Харин шийдэл гаргаж асуудлыг шийдвэрлэж баг нь өнөөг хүртэл зангилагдаж, бүрдээгүй байгаа бололтой. Тухайлбал

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар https://montsame.mn/mn/read/284691  “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ байгуулахаар болж 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс үйл ажиллагаа нь эхэлсэн. Энэ байгууллага нь 2022 оны 08 дугаар сарын 15-ний өдөр нийслэлийн төсвийн 1,8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР “Авто замын түгжрэлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих гадаадын зээл тусламжид шаардагдах техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээний ажил” нэртэй ТЕНДЕР ЗАРЛАСАН. Гол ажил нь “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг (LRT), хотын шинэ тойрог зам, дүүжин зам тээвэр зэрэг төслүүдийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбоотой олон улсын жишиг бичиг баримт боловсруулах” зөвлөх үйлчилгээний тендер зарлажээ.

НИТХ-ын хуралдаанаар “Улаанбаатар хотын түгжрэлийг багасгах хүрээнд тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ нийтийн тээврийн үйлчилгээ, тойрог зам барих 2 төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК –ийг байгуулсан. Компани нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шууд удирдлага доор үйл ажиллагаа явуулах юм. НИТХ-ын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус V хуралдаанд оролцсон төлөөлөгчид 100 хувь дэмжиж байгуулахын дэмжсэн.  https://ikon.mn/n/2hzy, https://ikon.mn/n/2i53 Энэ компани нь 2022-09-19-ний өдөр “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээний бэлтгэл ажил”  нэртэй 19 ТЭРБУМ 600 саяын өртөг бүхий ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ тендер зарласан байна. Энэ онд санхүүжилт 9,6 ТЭРБУМ төгрөг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нь анх хотын дарга болохоор НИТХ-ын анхдугаар чуулганд оролцохдоо “Надад хотын түгжрэлийг шийдэх та нарынхаас ч илүү сайн төлөвлөгөө бий” хэмээн ХҮН- намын бүлгийн гишүүдийн амыг хааж байсан юм. Тэрчлэн нэг удаа “Улаанбаатар хот бол бизнес” гэж хэлсэн удаатай.

Түүний хэлдэгээр Улаанбаатар хот үнэхээр БИЗНЕС болж байна. Замын ТҮГЖРЭЛИЙН АСУУДЛЫГ “БИЗНЕС БОЛГОЧИХСОН” нэг ажлыг хоёр өөр нэртэй компаниар тендер зарлуулан татвар төлөгчдийн мөнгийг ХИЙ ДЭМИЙ ҮРЭЭД сууж байна. Энэ хооронд хотын иргэдийн төв замд автошинтайгаа оролцдог хөдөлгөөн өдрөөс өдөрт удаашран “ТЭГ ЗОГСОЛТ” болоход ойртсоор байна. Хотын даргын өнөөх “түгжрэлийг шийдэх сүпер төлөвлөгөө нь арай ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭН хоёр компани байгуулж, түгжрэлд зарцуулах төсвийг “ЦАВЧИХ” арга юм биш байгаа арай.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.