Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 117 сурагчид ойлгогч ханцуйвч бэлэглэлээ
С.Одончимэг
Үйл явдал
/
2 хоногийн өмнө

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн “Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтэстэй хамтран тус дүүргийн 53 дугаар сургуулийн сурагчдад “Замын хөдөлгөөний аюулгүй байдал, явган зорчигчийн үүрэг, эцэг эхийн оролцоо” сэдвээр хамтарсан сургалт зохиСургалтын үеэр сурагчдад зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт өгөхөөс гадна замын хөдөлгөөнд оролцохдоо гэрэл ойлгогч ханцуйвчийг хэрхэн ашиглах талаар  заавар, зөвлөмж өгчээ. Түүнчлэн тус ангийн эмэгтэй алба хаагчид өөрсдийн урласан гэрэл ойлгогч ханцуйвчийг 117 сурагчид бэлэглэсэн байна.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.